Saturday, January 14, 2012
Tuesday, January 10, 2012
Монгол төрийн ордны бүжгийн уг сурвалж, уламжлал
Mонгол төрийн бүжиг төр улс бий болсон үеэс төлөвшсөн нь тодорхой боловч түүний уг сурвалж нь овгийн байгуулалын үе, ялангуяа бөө мөргөл, тэнгэр тайх ёстой холбоотой. Тухайлбал монгол төрийн эхний үед бөө мөргөл төрийн шашны шинжтэй байж тэнгэр тайх, тахих ёслолыг сүр хүчин төгөлдөр үйлддэг байсныг түүхэн сурвалжуудаас үзэж болно. Тэгвэл тэнгэр тайх ёслолын үед үйлддэг байсан бөөгийн зан үйлийн хөдөлгөөнд бүжгийн үүсгэл элементүүд байсан гэж үзэх үндэслэлтэй.
Цам
Энэтхэгийн бурханы шашны нууц тарни, дотоод бясалгалын бүжгээс уламжлалтай "Цам", "Гарчам" хэмээн нэрлэгдсэн шарын шашны багт бүжгийн зүйл 8-р зууны сүүлийн мөчлөгөөс Төвдөд, 18-р зууны дунд үеэс Монгол газарт ихэд дэлгэрчээ.
Tuesday, January 3, 2012
Ардын бүжиг нь тайзан дээр тоглогдохоор зохиогдсон бүжгээс ялгаатайгаас гадна бүх бүжгийн эх үүсвэр нь юм.
Ц.Сэвжидийн дэглэсэн "Баруун монголын биелэгээ", "Жалам хар", "Саальчин", "Төөлөө", "Адуучин", "Цацал", "Биелэгээ" зэрэг олон сайхан бүжгүүд юм.
Дэглээчийн уран бүтээлийн гол сэдэв нь малчин ардын ахуй амьдралаас урган гарсан байдаг бөгөөд тэр амьдралыг гярхай харж, жижигхэн зүйлээр хэнд ч ойлгогдох уран сэтгэмжийг гаргаж чаддаг авъяастан билээ.
Дэглээчийн уран бүтээлийн гол сэдэв нь малчин ардын ахуй амьдралаас урган гарсан байдаг бөгөөд тэр амьдралыг гярхай харж, жижигхэн зүйлээр хэнд ч ойлгогдох уран сэтгэмжийг гаргаж чаддаг авъяастан билээ.
Монгол ардын бий биелэг
Монгол ардын бий биелэг
Монгол бүжгийн намба төрх, монгол хүний сэтгэл хөдлөлийн онцлог чанарыг угсаатны бүжиг, бий биелгээс салгах аргагүй юм. Төв халхын бүжигт монгол хүний эрхэмсэг зан чанар, ёслол хүндэтгэлийн намба төрх, гунхах ганхах, туялзах хөдөлгөөн голлодог бол баруун монголын захчин торгууд, урианхай, дөрвөд, хотон, баяд, өөлд ястны бүжигт гарын болон цээжин биеийн огцом түргэн хөдөлгөөн, дал мөрний хаялга, цохилго, сугсралт, солбилт зэрэг нийтлэг намба төрх давамгайлна. Дээр үед монголчууд тахил мөргөлийн шинжтэй биелэг бүжгийг бүжиж байсан тухай “Монголын нууц товчоо”-нд бичсэн байдаг. Халх бүжиглэлийн ерөнхий төрх нь дэвсэх, дэгэх, дэгээцэх, дүүлэх, цойлох, нумлах, харайх гэсэн олон хэлбэртэй. Мөн хөшиж эргэх, догонцон эргэх, дэгээдэн эргэх, сэнсэрч эргэх, хуульж эргэх гэсэн үсрэлтүүдтэй. Намируулах, үелзэх, дэвэх гэсэн гарын хөдөлгөөнүүдтэй байдаг бол бий биелэгийн хувьд мөрөөр олон хэлбэрийн цохилт, дугтралт, нухлах, хаялага, цацал, задгай хаялага, шүргэж хаях, хумиж хаях, дал цохих, сугсрах, чичрэх гэсэн гарын хөдөлгөөнүүдийг хийж, тахим сөгдөн суух, сөхөрч суух, цомцойн суух гэх мэтийн суулт хөдөлгөөнүүд гол бүтцийг нь бүрдүүлдэг. Ийнхүү мөр нь гараа хөдөлгөж цээж нь мөр гараа, хөл нь бүхэл биеэ түшиж бие биедээ уусан эвцэлдэж байдаг нь ардын бий биелэгийн язгуур суурь болдог.
Subscribe to:
Posts (Atom)